WildCard Audio
НүүрНомын санХайлтГишүүнчлэлТусламж
НүүрНомын санХайлтПрофайлТусламж
ТусламжТөхөөрөмж

Анги татаж, интернэтгүй ашиглах

Унших, сонсох ангиа сонгож татах, нээх, зайгаа удирдах заавар.

Татсан ангиа нээх
Энэ заавартЯмар анги татахаа сонгохХэмжээг хянаж татахИнтернэтгүй нээх, зай гаргах

Ямар анги татахаа сонгох

  1. Интернэттэй үед хаягаараа нэвтэрч татах ангиа нээнэ. Унших дэлгэцийн татах дүрс, эсвэл тоглуулагчийн «Офлайн татах»-ыг дарна.
  2. «Ашиглах хэлбэр»-ээс унших эсвэл сонсохыг, сонсох бол уншлагаа сонгоно.
  3. «Ангийн тоо»-гоо сонгоно. Таталт нээсэн ангиас эхлэн дарааллаар сонгогдоно.
  4. «Анги, хэмжээг харах»-ыг дарж дараагийн алхамд орно.
Офлайн таталтын эхний алхмын ашиглах хэлбэр, уншлага, ангийн тооны сонголт
Эхлээд хэлбэр, уншлага, ангийн тоогоо сонгоно. Зургийг дарж томруулна.

Хэмжээг хянаж татах

  1. Санал болгосон ангийн дугаар, тоо болон MB хэмжээг харна. «Сонгосон ангиуд»-ыг дэлгэж жагсаалтаа шалгана.
  2. Сонголтоо засах бол «Сонголтоо өөрчлөх»-ийг дарна. Бэлэн бол ангийн тоо, хэмжээтэй татах товчийг дарна.
  3. Татаж дуустал хуудсаа нээлттэй байлгана. Тасалдсан таталтыг «Дутуу таталтыг үргэлжлүүлэх»-ээр сэргээнэ.
  4. Дууссаны дараа «Татсан анги»-аас нээнэ. Нүүрийн «Татсан анги» товчоор энэ сан руу буцаж орж болно.
Татах ангийн тоо, MB хэмжээ, Сонгосон ангиуд, Татах, Сонголтоо өөрчлөх товчнууд
Зураг дахь тоо, хэмжээ нь зааврын жишээ сонголт. Зургийг дарж томруулна.

Интернэтгүй нээх, зай гаргах

Татсан анги тухайн төхөөрөмж, браузерт хадгалагдана. iPhone-ийн Safari болон нүүр дэлгэцэд суулгасан PWA-д хадгалсан сан тусдаа харагдаж болох тул ашиглах апп дотроо таталтаа хийгээрэй.

«Татсан анги» дотор Унших, Сонсох шүүлтээр ялгаж, хадгалсан ангиа нээнэ. Офлайн тоглуулагчид хурд, 15 секундээр шилжих, таймер болон дараагийн татсан ангийг автоматаар тоглуулах сонголт бий.

«Сонгож устгах»-аар ангиудаа сонгоод устгаж зай гаргана. Эрхийн хугацаа дууссан тухай мэдээлэл гарвал интернэтэд холбогдож эрхээ шалгуулна. Хадгалалтын зай болон таталтын хязгаарыг тухайн дэлгэц дээр харуулна.

Түгээмэл асуулт

Татсан анги өөр төхөөрөмж дээр харагдах уу?

Татсан файлуудыг ашиглах төхөөрөмж дээрээ татна. Профайлын онлайн түүх болон төхөөрөмжийн татсан санг тус тусын хэсгээс нээнэ.

Хүссэнээс цөөн анги санал болговол яах вэ?

Эрх, бэлэн анги, өдрийн хязгаар, төхөөрөмжийн сул зайнаас хамаарч тоо багасаж болно. Хянах алхам дахь тайлбарыг уншаад тоогоо багасгах, зай гаргах эсвэл эрхээ шалгана.

Холбоотой заавар

Dark mode, утсандаа апп болгон суулгахАнги сонсох, тоглуулагч ашиглахАсуудал гарвал яах вэ?

Энэ зааварт

Ямар анги татахаа сонгохХэмжээг хянаж татахИнтернэтгүй нээх, зай гаргахБүх зааврыг харах

Асуух зүйл үлдсэн үү?

Асуудлаа зургаар үзүүлж, ашиглаж буй төхөөрөмж болон ангийн дугаараа бичээрэй.

Messenger-ээр асуух Facebook хуудас