WildCard Audio
НүүрНомын санХайлтГишүүнчлэлТусламж
НүүрНомын санХайлтПрофайлТусламж
ТусламжЭхлэх

Асуудал гарвал яах вэ?

Нэвтрэх, эрх, сонсох, таталтын асуудлаа шалгаж, тусламж авах.

Messenger-ээр асуух
Энэ заавартЭхлээд шалгах зүйлсMessenger-ээр тусламж хүсэх

Эхлээд шалгах зүйлс

Нэвтрэхэд асуудалтай бол бүртгүүлсэн аргаа, ашиглаж буй хаягаа шалгана. Эрх түгжээтэй бол Профайл дахь эрхийн хугацаа, төлбөрийн түүхээ харна.

Аудио гацвал төхөөрөмжийн дуу, интернэт, тоглуулагчийн таймер болон сонгосон уншлагыг шалгана. Дараагийн ангийн мэдээлэлд гарсан тайлбар, үргэлжлүүлэх товчийг ашиглана.

Таталт тасарвал «Дутуу таталтыг үргэлжлүүлэх»-ийг дарна. Зай хүрэхгүй бол «Татсан анги» дотроос шаардлагагүй ангиа сонгож устгана. Текст эсвэл аудионы агуулгын асуудлыг «Алдаа мэдэгдэх»-ээр илгээнэ.

Messenger-ээр тусламж хүсэх

  1. «Messenger-ээр асуух»-ыг дарж WildCard Audio-ийн Facebook мессежийг нээнэ. Facebook нэвтрэх цонх гарвал өөрийн Facebook хаягаар нэвтэрнэ.
  2. Ямар үйлдэл хийхэд асуудал гарсан, зохиолын нэр, ангийн дугаар, унших эсвэл сонсох төрлөө бичнэ.
  3. iPhone, Android эсвэл компьютер ашиглаж байгаа эсэх, браузер эсвэл суулгасан апп гэдгээ хэлж, алдааны дэлгэцийн зургаа хавсаргана.
  4. Төлбөртэй холбоотой бол лавлагаа, төлсөн цагийг бичнэ. Нууц үг болон нэг удаагийн нэвтрэх кодоо нууцална.

Messenger нээгдэхгүй бол доорх «Facebook хуудас»-ыг нээгээд Message товчийг ашиглаарай.

Тусламжийн Messenger-ээр асуух болон Facebook хуудас руу орох холбоосууд
Messenger товчоор чат, Facebook хуудас холбоосоор хуудсыг нээнэ. Зургийг дарж томруулна.

Түгээмэл асуулт

Тусламж уншихад заавал нэвтрэх үү?

Тусламжийн заавруудыг шууд нээж уншина. Өөрийн түүх, эрх, профайл зэрэг хувийн мэдээлэлтэй үйлдэл хийхдээ хаягаараа нэвтэрнэ.

Холбоотой заавар

Бүртгүүлэх, нэвтрэхГишүүнчлэлийн эрх авахАнги сонсох, тоглуулагч ашиглахАнги татаж, интернэтгүй ашиглах

Энэ зааварт

Эхлээд шалгах зүйлсMessenger-ээр тусламж хүсэхБүх зааврыг харах

Асуух зүйл үлдсэн үү?

Асуудлаа зургаар үзүүлж, ашиглаж буй төхөөрөмж болон ангийн дугаараа бичээрэй.

Messenger-ээр асуух Facebook хуудас