WildCard Audio
Нууцлалын бодлого
Энэ хуудсанд WildCard Audio үйлчилгээ ашиглах үед ямар мэдээлэл боловсруулдаг, юунд ашигладаг, мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ хэрхэн гаргахыг тайлбарлав.
Шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 11
Бид ямар мэдээлэл ашигладаг вэ?
- Бүртгэлийн таних дугаар, имэйл хаяг, харагдах нэр болон таны сонгосон профайлын мэдээлэл.
- Уншсан, сонссон явц, хадгалсан зохиол, сэтгэгдэл, үнэлгээ, түвшин болон шагналын мэдээлэл.
- Гишүүнчлэлийн хугацаа, төлбөрийн захиалга, төлбөр баталгаажсан эсэх болон гүйлгээний лавлагаа.
- Үйлчилгээний ажиллагаа, аюулгүй байдал, алдааг шалгахад шаардлагатай хандалт болон төхөөрөмжийн техникийн мэдээлэл.
Google болон Facebook-ээр нэвтрэх
Google эсвэл Facebook-ээр нэвтрэхэд тухайн үйлчилгээ таны зөвшөөрсөн мэдээллийг Supabase Auth-д дамжуулна. Үүнд тухайн хаягийн таних дугаар, нэр, боломжтой бол баталгаажсан имэйл хаяг багтана. Үйлчилгээ үзүүлэгч профайлын зураг зэрэг нэмэлт мэдээлэл дамжуулж болно.
Энэ мэдээллийг нэвтрэх, бүртгэлийг таних, нэвтрэх аргуудыг холбоход ашиглана. Таны сонгосон WildCard нэр, зураг, гишүүнчлэл болон явцыг Facebook-ийн мэдээллээр автоматаар солихгүй. Facebook-ийн нийтлэл, найзын жагсаалт, зар сурталчилгааны мэдээлэлд хандах зөвшөөрөл хүсэхгүй. Facebook-ийн мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй.
Мэдээллийг юунд ашигладаг вэ?
Таныг бүртгэлдээ нэвтрүүлэх, төхөөрөмж хооронд явцаа үргэлжлүүлэх, гишүүнчлэлийн эрх шалгах, төлбөр баталгаажуулах, сэтгэгдэл болон шагналын боломж ажиллуулах, алдаа болон зүй бус хэрэглээг шалгахад ашиглана.
Харагдах нэр, сонгосон зураг, nickname болон түвшний зарим мэдээлэл сэтгэгдэл, нийтэд харагдах профайлын хэсэгт үйлчилгээний тохиргооны дагуу харагдаж болно. Нэвтрэхэд ашигладаг имэйл хаягийг эдгээр хэсэгт нийтэд харуулахгүй.
Үйлчилгээ үзүүлэгч болон хадгалалт
Бүртгэл, нэвтрэлт, өгөгдөл хадгалахад Supabase; сайт ажиллуулахад Vercel; аудио файл хадгалах, хүргэхэд Cloudflare R2; төлбөрийн үйлчилгээнд QPay болон банкны шилжүүлэг ашигладаг. Эдгээр үйлчилгээний ажиллагаанд шаардлагатай мэдээлэл тухайн үйлчилгээ үзүүлэгчээр боловсруулагдана. Google, Facebook-ээр нэвтрэх үед тэдгээрийн нууцлалын бодлого мөн үйлчилнэ.
Cookie болон төхөөрөмж дээрх тохиргоо
Нэвтэрсэн төлөвийг хадгалахын тулд cookie ашиглана. Өнгөний горим, унших болон сонсох тохиргоо зэрэг мэдээлэл таны браузерт хадгалагдаж болно. Эдгээрийг устгавал дахин нэвтрэх эсвэл тохиргоогоо дахин сонгох шаардлагатай болж болно.
Сурталчилгааны холбоосоор орсон бол эх үүсвэрийн тэмдэглэгээг 30 хоног хүртэл cookie-д хадгалж, шинэ бүртгэл болон гишүүнчлэлийн захиалгатай холбон үр дүнг нэгтгэн тооцно. Энэ тооцоонд зориулж Facebook рүү таны бүртгэл, төлбөрийн мэдээллийг илгээхгүй. Cookie-г устгаснаар тухайн браузер дахь тэмдэглэгээ арилна.
Мэдээллээ засах, устгуулах
Профайлын боломжтой мэдээллийг профайл хэсгээс засаж болно. Бүртгэл болон хувийн мэдээллээ устгуулах хүсэлтийг мэдээлэл устгах зааврын дагуу илгээнэ үү. Төлбөрийн баримт, аюулгүй байдал болон хуульд заасан үндэслэлээр хадгалах шаардлагатай мэдээлэл байвал хүсэлтийг шийдвэрлэхдээ тайлбарлана.
Холбоо барих
Мэдээлэл ашиглах, залруулах, устгуулахтай холбоотой асуултаа wildcardaudiomn@gmail.com хаягаар илгээнэ үү.